Хүний тархи нь одоогоор хүн тєрєлхтний олж мэдээд байгаа хамгийн супер компьютер юм. Түүн дотор хамгийн хурдан процессор агуулагдаж байна. Итгэмээргүй байна уу? Жишээ авъя л даа.
Ширээний компьютер нь одоо л дєнгєж хүний хэлснийг ойлгох, хэлсэн үгийг орчуулах, ганц нэг үг хэлэх тєдий байгаа юм. Тэр тухайн агшинд зєвхєн ганцхан л хүний яриаг ойлгож сонсож чадна. Харамсалтай нь 20 гаруй минутын яриаг ойлгож компьютерт оруулахдаа хар мянган алдаа гаргана нь гээч. Секундэд 100 сая үйлдэл нь их мэт боловч үнэндээ хүний тасралтгүй үргэлжлэх яриаг ойлгож авахад арай чүү л хүрнэ.
Гэтэл чиний тархи бол дэндүү дээ, дэндүү. Хэд хэдэн (олон ч байж болно) хүний яриаг зэрэг сонсож, зєв цэгцтэй ойлгож чадна. Бас чиний тархи Монгол хэлээр л ярьдаг бол бүх хүний яриаг ойлгож чадна. Гэтэл компьютер нь зєвхєн урьдчилж хоолойгоо бичүүлсэн хүний яриаг л ойлгох тєдий. Чиний тархинд хүний яриаг ойлгодог болгохын тулд ямар ч тусгай програм хэрэггүй, бас ойлгохдоо нэг ч алдаа гаргахгүй. Түүнчлэн нэг биш олон хэлээр ойлгох чадвар хүний тархинд бий. Гэтэл яриаг ойлгоно гэдэг бол чиний тархинд юу ч биш. Энэ нүсэр ажиллагаанд чиний тархи єєрийнхєє боломжийн ердєє єчүүхэн хэсгийг л зарцуулна. Цаана нь чиний тархи нүдээрээ харж байгаа бүх дүрсийг боловсруулна. Гэтэл компьютер энэ тал дээр бараг "а” ч үгүй л байгаа. Компьютер нь камераар дүрсийг харж чадах боловч түүнд боловсруулалт хийж чадахгүй. Чадсан ч єчүүхэн тєдий л хийнэ.
Чиний тархи нисэж байгаа єчүүхэн шумуулыг ч алдалгүй харж чамд тохирох дохиог єгнє. Түүнчлэн чиний тархи чиний биеийн эд эс болгоноос ирэх дохиог боловсруулж байдаг. Хаа байсан тэр доор байгаа хєлийн эрхий хурууны температурыг хүртэл мэдэж, тэмдэглэж байдаг гээд бод доо. Хэрвээ хєлийн эрхий хурууны температур хэт унаж эхэлбэл чамд даарч байгаа дохиог єгнє гэсэн үг. Нэг триллион гаруй эд эсийн мэдээлэл бүрийг ширхэгчлэн бас тасралтгүй боловсруулна гэхээр тєсєєлєхийн эцэсгүй байгаа биз дээ. Тэгээд тэр 1 триллион эд эсээс 100 триллионоос багагүй мэдээлэл агшин тутамд ирнэ шүү дээ. Бидний тархи нь 1 секундэд 10 квадриллион үйлдэл хийдэг гэсэн тєсєєлєл эрдэмтдэд байна. Гэхдээ яг нарийн хэлэхэд үнэхээр бидний шинжлэх ухаан одоохондоо хүрэхгүй байна. 2006 оны байдлаар дэлхий дээрх компьютеруудаас хамгийн хурдныг нь дараах байдлаар гаргажээ.
- IBM’s BlueGene/L - 360 триллион үйлдэл
- IBM’s BGW - 115 триллион үйлдэл
- IBM’s ASC Purple - 93 триллион үйлдэл