Уншигч та бvхэнд Андройд болон тvvнийг хєгжvvлэгч нарын тухай товчхон мэдээлэл єгєхийг зорилоо. Андройд гэж юу вэ? Андройд
нь Линукс дээр суурилсан хєдєлгєєнт холбооны vйлдлийн систем юм. Энэ нь
анх Андройд Инк фирмээс vvсэлтэй бєгєєд Google худалдан авсан. Одоо
Open Handset Alliance-д хамаарагддаг. Андройд нь хєгжvvлэгч нарт Google-ийн Java library-г ашиглан Java хэл дээр код бичих боломжийг олгосон. Андройдын тvvхийн талаар товч дэлгэрvvлье. 2005
оны 7-р сард Google нь Америкийн Калифорниа мужийн Пало Алто-д
суурилсан эхлэлийн чанартай vйл ажиллагаагаа явуулж байсан Андройд Инк
компаний vйл ажиллагааг илvv сэргээж, эрчимжvvлсэн. Тухайн vедээ
Андройд Инк нь хєдєлгєєнт утсанд зориулсан програм хангамж зохиодог
байсан боловч олонд танигдаагvй байсан бєгєєд энэ vед нь Google энэ зах
зээл рvv орохоор тєлєвлєж, орсон байна. Google нь Линукс дээр
суурилсан уян хатан, цаашид єєрчлєлт хийж хєгжvvлэх боломжтой
хєдєлгєєнт холбооны тєхєєрємжийн платформийг хєгжvvлэхээр Рубинээр
ахлуулсан /Андройдын vvсгэн байгуулагчдын нэг тухайн vедээ Google-д
шилжин орсон/ багийг томилон ажиллуулжээ. Ийнхvv Google нь 2006 оны 12
дугаар сард гар утасны зах зээл рvv тvрэн орсон байна.
1.1 Open Handset Alliance /OHA/ Open
Handset Alliance нь бизнесийн салбарын Google, HTC, Motorola, Qualcomm,
Samsung, LG, T-Mobile, Nvidia зэрэг 50 гаруй фирмийг багтаасан
хєдєлгєєнт холбооны тєхєєрємжvvдийн нээлттэй стандартуудыг хєгжvvлэх
зорилготой 2007 оны 11 дvгээр сарын 5-нд байгуулагдсан.
OHA нь Линукст суурилсан хєдєлгєєнт холбооны тєхєєрємжийн платформ болох анхны бvтээлээ гаргаж нийтэд зарласан.
2008 оны 12 дугаар сарын 9-нд Андройдын тєсєлд 14 байгууллага гишvvнээр
нэгдсэн. Vvнд: ARM Holding PLC, Atheros Communication, Asustek Computer
Inc, Garmin Ltd, Softbank, Sony Ericsson, Toshiba Corp, Vodafone Group
1.2 Лиценз
2008 оны 10 дугаар сарын 21-нээс эхлэн Андройд нь нээлттэй чєлєєт эхийг
хєгжvvлэх боломжтой болсон. Google нь Apache license-тэй суурь кодыг
эхлvvлэв.
1.3 Андройдын сайжирсан хувилбарууд
Андройд нь анхны эхийг гаргаснаасаа хойш хэд хэдэн сайжруулсан
хувилбаруудыг гаргасан. Энэхvv сайжруулсан хувилбарууд нь vйлдлийн
системийн алдаануудыг /bug/ засч, шинэ боломжуудыг нэмсэн.
Cupcake
2009 оны 4 дvгээр сарын 30-нд Андройд нь Cupcake 1.5 албан ёсны хубилбараа гаргасан. Энэхvv хувилбар нь дараахь давуу талуудтай:
- Видео бичлэг хийх болон харах боломжтой
- Утаснаасаа шууд YouTube-д видеогоо хуулах боломжтой. Мєн Picasa-д зургаа хуулах боломжтой.
- A2DP Bluetooth-г дэмжинэ.
- Тодорхой хэмжээний зайд Bluetooth-ээр автоматаар холбогдох боломжтой.
- Дэлгэц хоорондын анимаци
- Вэб хуудсууд хооронд copy болон paste хийх боломжтой
Donut
Donut SDK 1.6 хувилбар нь 2009 оны 9 дvгээр сарын 15-нд хэрэглээнд гарсан бєгєєд дараахь давуу талуудтай.
- Андройдын зах зээлийг єргєтгєсєн
- Камер, камкордер, галлирей интерфэйс зэргийг нэгтгэсэн.
- Галлерей нь хэрэглэгч єєрєє фотогоо сонгох болон устгах боломжоор хангагдсан.
- Дуу танигч хайлтын системтэй
- Bookmark хайлтын системтэй
- CDMA/EVDO, VPN, текстээс авиа болгох процесс зэргийг дэмжигч технологитой.
- Мєн хайлтын хурд сайжирсан.
Eclair
2009 оны 10 дугаар сарын 26-нд Eclair SDK 2.0 хувилбар гарсан бєгєєд дараахь єєрчлєлтvvд хийгдсэн.
- Техник хангамжийн хурд сайжирсан
- Дэлгэцийн хэмжээ болон нягтшил сайжирсан
- Хэрэглэгчийн интерфэйс сайжирсан
- Хэрэглэгчийн шинэ браузертай болсон бєгєєд HTML5-ыг дэмждэг болсон
- Шинэ контакт жагсаалтуудтай болсон
- Хар цагааны харьцаа сайжирсан
- Google Maps сайжирсан
- Microsoft exchange-ийг дэмжих болсон
- Дижитал zoom-тэй болсон
- Виртуаль keyboard
- Bluetooth 2.1-тэй болсон
Андройдын одоогийн vзvvлэлтvvд:
- VGA, OpenGL ES 1.0-д тулгуурласан 2D болон 3D график library-тай
- Єгєгдєл хадгалах SQLite програм хангамжтай
- GSM/EDGE, CDMA, EV-DO, UMTS, Bluetooth, Wi-Fi технологиудыг дэмжинэ, холбогдоно.
- SMS болон MMS мессеж бичих боломжтой.
- Вэб браузертай
- Java дээр бичсэн кодыг ажиллуулах боломжтой.
- Дараахь аудио, видео медиа форматуудыг дэмжинэ. /H.263, H.264 (in
3GP or MP4 container), MPEG-4 SP, AMR, AMR-WB (in 3GP container), AAC,
HE-AAC (in MP4 or 3GP container), MP3, MIDI, OGG Vorbis, WAV, JPEG,
PNG, GIF, BMP /
- Хуруу мэдрэгч, камер, GPS-ийн тєхєєрємж, магнетометр зэрэг нэмэлт тєхєєрємжvvд холбох боломжтой
- 2009 оны 2 дугаар сараас Америкт Андройдын зах зээл илvv єргєжиж
байгаа бєгєєд компьютер ашиглахгvйгээр хэрэгцээгээ хангах утсан дээр
суурилсан хэрэглээний программуудыг ихээр татаж авах болсон байна. 2009
оны 12 дугаар сар гэхэд 20 000 гаруй Андройд хэрэглээний программуудыг
татаж авчээ.
Техник хангамжийн хєгжvvлэлт
Андройд vйлдлийн системтэй анхны утас 2008 оны 10 дугаар сарын 22-нд нийтэд гарсан бєгєєд HTC Dream нэртэй байв.
2009 оны тєгсгєл гэхэд Google-ийн Андройдийн загвар бvхий 18 утас хэрэглэгчдийн гар дээр очжээ.
Програм хангамж хєгжvvлэлт /SDK/
Анхны програм Snake game байлаа. Харин одоо Google нь Андройдерийн зах
зээлд дараахь хэрэглээний программуудыг санал болгоод байна. Vvнд:
- Google Voice
- Спорт сонирхогчдод зориулсан Scoreboard
- Од харах SkyMap
- Санхvvгийн vйлчилгээнд зориулсан Finance програм
- Газрын зураг засах vйлчилгээнд зориулсан Maps editor програм
- Андройд календарь
- Мєн Google Maps болон Gmail-ийг нэгтгэсэн юм.
Андройд хєгжvvлэгч нарт
Андройдын хєгжvvлэгч нарт зориулж Google-ээс Андройдийн шинэ
хэрэглээний програм зохиох уралдаан зарладаг бєгєєд энэхvv уралдааны
шагналын фонд нь 10000 америк доллар байв. Андройд хєгжvvлэгч нарын 1-р
шатны уралдаан нь 2008 оны 1-р сарын 2-ноос 4 дvгээр сарын 14-нийг
хvртэл зарлагдсан бєгєєд 50 шилдэг оролцогчийг 2008 оны 5 дугаар сарын
12-нд нийтэд зарлаж, шилдэг оролцогч бvрт 25000 америк долларын
шагналыг цаашид Андройдыг хєгжvvлэх vйлсэд нь зориулж шагнажээ.
Харин Андройдыг хєгжvvлэх 2-р шатны уралдаан 2009 оны 5 дугаар сарын
27-нд зарлагдаж 2009 оны 11 дvгээр сарын 5 гэхэд 200 топ бvтээлийг
зарласан бєгєєд 11 дvгээр сарын 25-нд шилдгийн шилдэг бvтээлийг
шалгаруулав.
Андройдийн зах зээл
2008 оны 10 дугаар сарын 22-нд Андройд утас анх зах зээлд гарснаас хойш
2009 оны эхний хагасын байдлаар зах зээлд дээр гарсан ухаалаг-утасны
2,8%-ийг Андройд утас эзэлж байсан бєгєєд 3-р хагас гэхэд зах зээл дээр
эзэлж байгаа хувь нь 3,5%-иар нэмэгдсэн байна.
Gartner Inc-ийн таамаглаж байгаагаар 2012 он гэхэд Андройд нь 2 дохь
нэрд гарсан ухаалаг-утасны платформ болох юм байна. Blackberry 2-оос 5
дугаар байранд, iPhone 3 дугаар байранд, Microsoft Windows Mobile 4-рт
орох магадлалтай гэжээ.
Харин Тайваний Ухаалаг зах зээл- Консалтинг Институтын vзэж байгаагаар
2013 он гэхэд 31.8 сая Андройд утас, 126 сая Андройд зєєврийн
бvтээгдэхvvнvvд зарагдах юм байна.
Одоо та бvхний анхаарлыг Монголд Андройдыг хэрхэн хєгжvvлж байгаа талаар анхаарлаа хандуулахыг хvсье.
Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбооны технологийн салбарын 88 жилийн ойг угтан "Хєдєлгєєнт холбоонд суурилсан онлайн контентын хєгжvvлэлт"
сэдэвт уралдааныг оюутан, залуучууд болон програм хєгжvvлэгчдийн дунд
2009 оны 6-р сарын 8-ны єдрєєс 7-р сарын 20-ний єдрийг хvртэл 1 сарын
хугацаатай зарласан бєгєєд уралдаанд нийт 8 багийн 13 бvтээл ирvvлсэн
юм.
Уралдаанд ирvvлсэн бvтээлvvдийг танилцуулъя:
№
|
Багийн нэр
|
Багийн гишvvд
|
application-ны нэр
|
Platform
|
1.
|
Togtokhbayar&Ulsbold
|
Тогтохбаяр, Улсболд
|
Blog reader
|
iPhone OS
|
2.
|
Mobicom
|
Г.Батбэх, Т.Батбилэг
|
Aялалын хєтєч
|
android OS
|
3.
|
Mobicom
|
Г.Батбэх, Т.Батбилэг
|
Алтан тарвага
|
android OS
|
4.
|
Mobicom
|
Г.Батбэх, Т.Батбилэг
|
Шатар
|
android OS
|
5.
|
MTC
|
Б.Доржнамжирмаа, Б.Батхvv
|
Geo SMS
|
android OS
|
6.
|
Болор
|
С.Батжаргал, С.Бадрал
|
Болор толь
|
iPhone OS
|
7.
|
Болор
|
С.Батжаргал, С.Бадрал
|
Болор толь
|
android OS
|
8.
|
Лаборатори
|
Б.Батжаргал, А.Тулга
|
MonScript
|
android OS
|
9.
|
Online Content
|
Ш.Жавхлан, Ч.Долгион
|
Contact Book
|
android OS
|
10.
|
Тататунга
|
Г.Дагвадорж, Б.Оюунжаргал
|
UB List
|
android OS
|
11.
|
IT PARK
|
Б.Дэлгэр,
Ц.Дэлгэрсайхан, Г.Мєнгєнцэцэг
Ч.Од-Эрдэнэ,
Є.Оюунханд
|
Мумми
|
android OS
|
12.
|
IT PARK
|
Б.Дэлгэр, Ц.Дэлгэрсайхан,
Г.Мєнгєнцэцэг
Ч.Од-Эрдэнэ,
Є.Оюунханд
|
Зураг эвлvvлэгч
|
iPhone OS
|
13.
|
IT PARK
|
Б.Дэлгэр, Ц.Дэлгэрсайхан,
Г.Мєнгєнцэцэг
Ч.Од-Эрдэнэ,
Є.Оюунханд
|
Шагай хаях
|
android OS
|
Дараах vзvvлэлтээр
дээрх багуудын бvтээлд хяналт-шинжилгээ хийж, vнэлгээ єгсєн.
№
|
Vзvvлэлт
|
Дvгнэх аргачлал
|
1.
|
Програмын бичиг баримт
|
0-20
|
2.
|
Монгол орны онцлогийг
харуулсан буюу монгол брэндийн бvтээгдэхvvн байх
|
0-10
|
3.
|
Програмын шинэлэг санаа ,
шийдэл
|
0-20
|
4.
|
Програмын ажиллагаа
|
0-35
|
5.
|
Програмын хэрэглэгчийг татах
чадвар
|
0-15
|
|
Нийт
|
100
|
Шvvгчдийн бvрэлдэхvvн:
Ажлын хэсгийн ахлагч
А.Эрдэнэбаатар ШУТИС, КТМС-ийн тэргvvлэх профессор
Нарийн бичгийн дарга
Б.Тамир МШХХТГ-ын Бодлого тєлєвлєлтийн хэлтсийн мэргэжилтэн
Гишvvд:
Б.Ууганбаяр "Интерактив" ХХК-ийн ерєнхий захирал
Б.Алтангэрэл "Монгол контент" ХХК-ийн ерєнхий захирал
Г.Муратбек МТVП-ын Инкубаторын албаны ажилтан
Уралдаанд орсон бvтээлvvдийг жагсаая.
Ямар бvтээл уралдаанд тvрvvлсэн бэ?
"Хєдєлгєєнт холбоонд суурилсан онлайн контентийн
хєгжvvлэхт" сэдэвт уралдаанд Лаборатори багийн "MonScript" нэртэй
Монгол бичгээр SMS явуулдаг бvтээл тvрvvлсэн бєгєєд тэд энэхvv бvтээлээ
Google Android утсанд зориулан хийсэн юм. Энэ уралдаанд тvрvvлсэн
багийг МТVП-аас Google Android утсаар шагнасан юм.
Мєн энэхvv уралдаанаас хойш Мэдээллийн технологий vндэсний парк Android
Market дээр гар утасны програм байрлуулан амжилттай ажиллаж байна. Энэ
ажлын хvрээнд технологийн судлаач Б.Батчулуун Android Application–д
суурилан PoliceLight, LeafCompass програмуудыг бvтээж хєгжvvлэлтийг
хийж байна.
PoliceLight програмын танилцуулга
Энэхvv програм нь цагдаагийн дуут дохио болон
гэрэлтvvлгийг ахуйн нєхцєлд тоглоом зугаа маягаар хэрэглэхэд
тохиромжтой ба тус програмыг татаж авсан хэрэглэгчдийн сэтгэл ханамж
маш єндєр байна.
Програм нь Java хэл дээр бичигдсэн бєгєєд гэрэлтvvлэг, дуут дохионы олон сонголттой мєн нэмэлт боломжуудтай.
Тухайн програмыг 2009 оны 11 сарын 12-нд Android Market дээр vнэгvй
байрлуулсан ба 2010 оны 01 сарын 06 єдрийн байдлаар 151011 удаа
татагдсан байна.
LeafCompass програмын танилцуулга
Энэхvv програм нь ертєнцийн зvг чиг заагч програм ба зvг чигийг англи монголоор хэлдэг.
Зураглалын хувьд хэрэглэгчийн сонирхол татах vvднээс усан дээр навч
байрлуулж, дээр нь зvv тавьсан ба энэ нь амьдралаас сэдэвлэсэн учраас
сонирхол татахуйц болж чадсан.
Програм Java хэл дээр бичигдсэн ба байгалийн дуу чимээ сонсогдох бєгєєд
сонирхолтой болгох vvднээс шавьж, амьтад нисэж байгаагаар бvтээсэн.
Програмын дууг хаах, нээх болон нэмэлт сонголтуудтай.
Тухайн програмыг 2009 оны 11 сарын 12-нд Android Market дээр vнэгvй
байрлуулсан ба 2009 оны 11 сарын 14 єрийн байдлаар 639 удаа татагдсан
байна.
Андройд хєгжvvлэхийг сонирхогч нарт бяцхан зєвлємж
Андройд дээр програм бичихийн тулд:
1. Жава хэл тодорхой хэмжээгээр мэддэг байх хэрэгтэй.
2. SDK-г нь суулгах хэрэгтэй. Эмулятор буюу дуурайгч нь их сайн ажилладаг (дуурайдаг).
3. Интернеттэй байх. Google-с гаргасан андройдын API баримтууд нь
одоохондоо тааруухан учраас интернетээс ихэнх зvйлийг олж мэдэх болно.
Google-ийн нээлттэй эхийн Android vйлдийн системийн давуу талууд
1. Android vйлдлийн систем нь илvv нээлттэй эх кодтой.
2.Android vйлдлийн систем нь on-line программуудтай илvv нэгтгэгдсэн.
3.Android vйлдлийн систем нь илvv хурдан.
4.Android vйлдлийн систем ба G1 гар утас нь илvv найдвартай техник хангамжтай.
5.Android vйлдлийн систем нь flash-тай
6.Android vйлдлийн систем нь дурын гар утасны операторуудад нээлттэй.
7.Android vйлдлийн систем нь илvv олон файлын форматыг дэмждэг.
8.Android vйлдлийн системийг хакердах шаардлагагvй.
9.Android vйлдлийн систем нь бодит товчлууртай.
10.Android vйлдлийн системд шинээр ашиглах программ хангамжуудад ямар нэгэн хязгаар гэж vгvй.
11.Android vйлдлийн системтэй гар утаснууд нь хямд, vнэтэй гэх мэт олон хувилбартай.
SDK-г Eclipse-тэй холбох
SDK – нь Software Development Kit гэсэн vгийн товчлол
юм. SDK нь хэрэглэгчийн програмын дизайн болон кодыг тестчилэх,
хєгжvvлэх бvх хэрэгслийг єєртєє багтаасан байдаг. SDK -г Eclipse дээр
нэмэлтээр суулгах тухай танилцуулж байна. SDK -г нэмэхдээ
Eclipse-3.4.2 хувилбар дээр авч vзлээ. Та Eclipse-3.4.2 хувилбарыг
www.eclipse.org гэсэн сайтаас єєрийн vйлдлийн системдээ тохируулан
татаж аваарай. Жишээ болгон Windows XP vйлдлийн системд тохируулан
Eclipse-3.4.2 хувилбарыг сонгож авч SDK -1.5 –ийг нэмэлтээр суулгасан.
SDK -1.5 нэмэхийн ємнє та AVD (Android Virtual Device)-ийг vvсгэх
хэрэгтэй. Энэ нь emulator буюу дуурайгчийн системийн дvр тохиргоонд
хэрэглэгдэнэ. Vvсгэхдээ командын мєрнєєс vvсгэнэ.
Startе->run->cmd->SDK-ийн tools-ийн замыг зааж єгнє.
D:android-sdk-windows-1.5-r2tools командыг биелvvлнэ. Дараах зургийн
дагуу гvйцэтгээрэй.
Зураг дээрх шиг vр дvн гарсан бол SDK-г нэмж єгнє. Нэмэхийн тулд програмаа ажиллуулаад дараах зааврын дагуу ажиллаарай.
1. Help->Software updates
2. Available software ->Add Site-ийг сонгоно.
3 Developers Tools -> Android DDMS болон Android Development
4. Install гэсэн товчыг даран Install-аа эхлvvлнэ.
5. Install хийгдсэний дараа Eclipse програмаа restart хийнэ.
Eclipse-ийг эхлvvлсэний дараа
1. Windows->Preference -> Android цонхыг сонгоно.
2. SDK Location дээр SDK-ийн байрлалыг зааж єгнє.
Android Project vvсгэх
1. File->New->Project харилцах цонхноос Android-ийг сонгож Android Project-ийг сонгоно.
2. Application болон Project-д нэг єгнє. Packageг нэрлэхдээ хооронд нь
цэгээр тусгаарласан хоёр vгээр нэрлэнэ. Жнь com example Ингээд Finish
3. Package Explorer-ийг нээж java классыг нээнэ. Энд та єєрийн Java кодоо бичнэ
4. Android Project-ийг ажиллуулахдаа Project баруун click хийж Run->Run As
SDK нь хэд хэдэн хувилбартай бєгєєд та эдгээр
хувилбаруудыг ашиглан єєрийн Java хєгжvvлэлтийн орчинд нэмж
суулгагасанаар android апликэшнийг хєгжvvлэх боломжтой.
Дэмжих vйлдлийн системvvд Windows xp(32 bit), Windows vista(32,64 bit) Mac OSX 10.4.8 -аас хойшхи хувилбар
Дэмжих хєжгvvлэлтийн орчин Eclipse IDE Eclipse 3.4 ба 3.3 хувилбарууд JDK 5 , эсвэл JDK 6
Android SDK хувилбарууд Android
API-ийн хувилбарууд нь системийн хувилбарын тухай мэдээлэлийн агуулсан
тоон хувьсагчаар илэрхийлэгдэнэ. Энэ тоон мэдээллийг API тvвшин гэж
нэрлэнэ.
Android SDK1.1 Энэ хувилбар 2009
оны 2 сараас эхлээд хєгжvvлэгдэж байна. API тvвшин нь Сэрvvлэг бvхий
цаг, тооны машин, интернэт браузер, камер, хєгжvvлэгчийн хэрэгслvvдь
харилцааны хэрэгсэль e-mail газрын зураг мессэж, хєгжим, зураг, тохиргоо зэрэг vндсэн функvvдийг агуулсан байдаг.
Android SDK 1.5 2009
оны 5 сараас эхлэн хєгжvvлэгдэж байна. API-ийн тvвшин нь агуулагдаж буй
апликэшнvvд нь ємнєх хувилбартай адил боловч дараах онцлогууд нэмэгдсэн Дэлгэцэн дээр ашиглах боломжтой хялбар гар. Хэвтээ болон босоо чиглэлд зєв байрлалтай ажиллана. Хэрэглэгчийн 3 дахь vеийн гар суулгах боломжийг дэмжинэ. Єргєн хэрэглээний vгнvvд бvхий хэрэглэгчийн толь бичигтэй. Vндсэн дэлгэц Дэлгэцэн дээр аналог цаг, календар, хєгжим тоглуулагч, зургийн хэрэгсvvдийг оруулсан Бусад хэрэгцээт фолдерvvд (мессэж, яриа гэх мэт)
Монголын залуучууд Андройдын зах зээл рvv хэрхэн тvрэн орох вэ? Дараахь
сайтуудаас Андройдын гадаад зах зээлд хэрхэн орох болон зах зээлд
оролцох эрхийг яаж авах талаар дэлгэрэнгvй мэдээллийг авна уу. 1. http://developer.android.com/index.html 2. http://www.android.com/market/ 3. http://groups.google.com/group/android-beginners?pli=1 4. http://groups.google.com/group/android-developers/topics
Хєгжvvлэгчид
дээрх болон бусад холбогдох сайтуудтай сайн танилцаж, хэлэлцvvлэгт
оролцон єєрийгєє хєгжvvлэх боломжтой бєгєєд JAVA програмчлалын хэлний
суурьтай байхад л болно шvv ЗАЛУУЧУУД АА!
ТА БVХЭНД АМЖИЛТ ХVСЬЕ. Google-ийн vvсгэн байгуулагч Sergey Brin, инженер Steve Horowitz нар Android-ын талаар танилцууж байна.
|