Єнєєдєр 2070 он. Би одоо 50 настай боловч яг л 85-тай хvн шиг
харагддаг. Учир нь би єдєртєє ердєє дэвтээх тєдий хагас аяга ус уудаг.
Надад амьдрах хугацаа тун бага vлдсэн гэж бодож байна. Манай хvvхдvvд
намайг буянтай нэгэн учраас ийм єндєр насалсан гэцгээдэг.
Намайг таван настай байхад дэлхий огт єєр байсан. Хvмvvс цэцэрлэгт
хvрээлэн, ой шугуй, тал хєндийгєєр зугаалж, айлын хашаанд євс ногоо
ургаад л. Би хvссэн хугацаагаараа усанд хэвтэж, шvршvvрт ордог байлаа.
Тухайн vед "Усаа гамна” гэдэг анхааруулгыг газар сайгvй харж байсан ч
бусдын адил тоодоггvй байв. Усыг хэмжээ хязгааргvй хэрэнлэсээр л
байсан. Аав урт резинэн хоолойгоор ус шvршээд л машинаа угаадаг байсныг
санаж байна. Харин одоо бид биеэ цэвэрлэхдээ эрдэсжvvлсэн тос тvрхээд
чийгтэй алчуураар нямбайлан арчдаг. Vс, сахлаа ч гэсэн усгvйгээр
арчилж, цэвэрлэдэг. Бид ємссєн хувцсаа хаях хvртлээ хэзээ ч угаадаггvй.
Хvvхдvvд ус гэдэг чандмань эрдэнээс илvv vнэтэй, тоглож болохгvй
гэдгийг маш сайн мэддэг.
Єнєєдєр гол горхи, булаг шандны оронд хуурай сайр vргэлжилж, гvний ус
байхгvй болсон. Мод, євс, ургамал гэж vгvй болсон. Бороо ч орохгvй. Мєн
євєл, зун, хавар, намар гэж улирал байдгийг єнєєгийн хvvхдvvд мэдэхгvй.
Тэд тєсєєлж ч чадахгvй. Дэлхий єнєєдєр эргэж сэргэхгvй, хязгааргvй цєл
болсныг би харж сууна Хvмvvс ажлынхаа хєлсєнд алт, алмас эрдэнэ биш, ус
авахыг илvvд vздэг.
Энэ хуурай, халуун ертєнцєєс болж хорин настай цэл залуухан охин минь
эгээ л 40 настай юм шиг харагддаг. Бидний хэрэглэж буй хоол хvнсий 80
хувь нь химийн гаралтай бvтээгдэхvvн. Манай цаг vеийн суут эрдэмтэд,
судлаачид усыг ч гэсэн химийн аргаар гаргаж авахаар ажиллаж байгаа
боловч ямар ч vр дvнгvй байгаа. Бид усыг vйлдвэрлэж чадахгvй нь. Миний
багад хvмvvс алт, алмас эрдэнэ, газрын тосны тєлєє дайтаж, бие биенээ
хяддаг байсныг санаж байна. Харин єнєєдєр єчvvхэн хэмжээний цэвэр усны
нєєцєє хамгаалах гэж мянга мянган хvний амь эрсдэж байгаа цаг.
Нэг удаа охин минь "Таны багад дэлхий ямар байсан бэ?” хэмээн асууж
билээ. Би тvvнд зуны турш бороо орж, єнгє єнгийн цэцэгс алаглан, ногоон
навч, шилмvvсээр гоёсон чилгэр моддоор дvvрэн ойд тєрєл бvрийн амтат
жимс ургадаг тухай, цэлэлзсэн тунгалаг нуур, загас жараахай нь
сvлэлдсэн голын талаар, хvмvvс усыг хvссэн хэмжээгээрээ хэрэглэж болдог
байсныг ярьж єглєє. Мєн хvмvvс нь ямархуу эрvvл, чийрэг, vзэсгэлэнтэй
байсныг ярихаа ч мартсангvй.
Гэтэл охин маань "Тэр сайхан дэлхий яагаад ийм болчихсон юм бэ?” гээд л
шалгааж байна. Энэ асуултын хариултыг хэлэхэд надад аймшигтай байсан.
"Усыг гамтай хэрэглэх талаар мянга, мянган сануулгыг тоодоггvй
хvмvvсийн нэг нь би байсан” гэж хэлэх амар байгаагvй. Тэр сайхан
vзэсгэлэнт дэлхий яагаад ийм болсныг, хэн энэ бvхнийг єєрчилснийг
тайлбарлахад хэцvv байв. Бидний ухаангvй, тооцоогvй vйлдлийн тєлєєсийг
vр хvvхэд маань тєлж байгааг хэлэхэд толгой эргэж билээ.
Тэр vед энэ бvхний буруутан нь би гэдгийг маш сайн ойлгосон. Болдог бол
эргэж очоод, энэ бvхнийг хvмvvст ярьж єгєхсєн. Vргvй зарсан усаа
гамнахсан. Ирээдvйдээ vр хvvхэддээ там болсон дэлхийг vлдээх гэж буйг
нь сануулахсан.
|